Дарханы замд хохирогсод Б.Энх-Амгалан сайдтай шүүхдэнэ

Тиймээс өнгөрсөн хугацаанд Зам тээврийн хөгжлийн яамны “там” болгосон Дарханы замд хохирсон иргэд нэгдэхээр давалгаалж эхлээд байгаа аж. Дарханы замын нүх, энхэл донхол, том чулуу зэргээс болж дугуйгаа хагалсан, тоосжилтоос болж харагдах орчин хязгаарлагдсан байдлаас болж осолдсон гэхчлэн тоолвол хэдийн 100 хол давна. Харин хохирлын хэмжээг тооцно гэдэг амаргүй. Эрүүл мэнд, амь насаараа хохирсныг хэрхэн тооцох вэ.
Жолооч нарын хувьд нэгэнт авто зам ашигласны татвар, төлбөрөө цаг тухайд нь төлөөд явж байгаа учраас ийн нэхэмжлэх болсон нь ч аргагүй. Харин ч ганц, нэгээрээ хэрхэх учраа олохгүй байсан иргэд цахим орчинд нэгдэж, дуу хоолойгоо нэгтгэн, хохирлоо барагдуулах болсон нь энэ.

Харин Дархан чиглэлийн 204 км замыг бүхэлд нь авч үзвэл хариуцагч нь Засгийн газар эсвэл Зам тээврийн хөгжлийн яам болж таарна. Аливаа асуудалд сайд нар доод дарга нартаа бурууг чихдэг ч энэ удаа бол эрхэм сайд Б.Энх-Амгалан өөрийн амаар худал хэлсэн учраас ядаж ёс зүйн хариуцлага ч болов хүлээх болох нь дээ.
Erennews.mn