Импортын автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хэр хангаж байгааг хянах боломж манайд байна уу?

Манай улсад жил ирэх тутам авто машины хэрэглээ нэмэгдэж, бараг хүн амын тооноос давах шахсан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.
Замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинууд хэр найдвартай байдаг бол. Жолоочийн болон зорчигчийн амь насыг эрсдэлд оруулалгүй хүссэн газар нь эзнээ аюул саадгүй хүргэж чаддаг болов уу гэсэн олон асуулт хариу нэхсээр байна.
Тээврийн цагдаагийн газрын мэдээллээр жилд 500-600 хүн автомашины ослоор амиа алдаж байна. Тэр дундаа баяр ёслолын үеэр автомашины ослоор амь насаа алдах тохиолдол нэлээд гардаг.Авто ослын шалтгаан нөхцлийг судлахад бүрэн бус техникээр зорчсон, хурд хэтрүүлсэн, гүйцэд түрүүлэх үйлдэл хийсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хамгаалах бүс зүүлгүй хөдөлгөөнд оролцсон зэрэг шалтгаанаас болж гардаг. Энэ статистик тоон мэдээллээс харахад Монгол Улс тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангахад төрөөс тодорхой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай юм.
Улсын хэмжээнд байгаа 900 мянга орчим тээврийн хэрэгслийн 80 хувийг арваас дээш жилийн насжилттай автомашин эзэлдэг. Насжилт өндөртэй хуучин автомашинуудыг ихэвчлэн Япон улсаас оруулж ирдэг. Манай улсад орж ирж байгаа хуучин автомашинуудыг ихэвчлэн бичиг баримтыг нь өөрчилж, милийг ухрааж, сэлбэгт хэрэглэнэ гэж оруулж ирдэг боловч үнэн хэрэгтээ Вьетнам засварын газар “танигдахгүй болтол цэмбийтэл” нь засаж байгаад худалдаалдаг. Иймээс манай улсад импортоор орж ирж байгаа автомашинуудыг техникийн бүрэн бүтэн хангалттай байна уу гэдгийг шалгах боломжгүй байна. Харин Зам тээврийн яамнаас хүсэлт гаргаж импортлогч улсуудын холбогдох газруудтай хамтарсан шалгалт явуулж, хуучин автомашиныг оруулж ирэхгүй байх асуудал бодит ажил болбол ард иргэдэд хэчнээн их ашигтай байх билээ.
image
Гаалиар жилд 60 мянга орчим автомашин импортоор орж ирдгийн 70 гаруй хувийг буруу талдаа хүрдтэй машин эзэлдэг гэсэн судалгаа бий. Гадны улс орнууд 10-аас дээш жилийн насжилттай автомашиныг хөдөлгөөнд оролцуулахыг хориглох, эсвэл өндөр татвар ногдуулах зэргээр хүн ам, байгаль экологийн аюулгүй байдлыг хангадаг бол Монголд энэ чиглэлийн бодлого байдаггүй. Харин ч эсрэгээрээ гадаадын орнуудад актлагдсан автомашин нь Монголд импортоор орж ирээд хүн амынх нь хөл дүүжлэх унаа болсоор л байна. Иймээс төр татварын орлогоо бодохоос илүүтэй хүн амынхаа аюулгүй байдалд анхаарч, хуучин машины импортод хориг тавих цаг болсон. Хэдий болтол хүн амынхаа дийлэнх хувийг хуучин автомашинд даатгах вэ. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг нь зольж байгаа асуудлыг таслан зогсоож, хуучин автомашины импортыг хориглох хэрэгтэй.
medee.mnскачать dle 12.0

Холбоотой мэдээ