Баянхонгор аймаг руу 687 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

Мөн аймгийн төв рүү 687 тээврийн хэрэгсэл 2113 иргэн нэвтэрчээ.
Хот хоорондын замыг нээж, замын ачаалал ихэссэнтэй холбоотойгоор цаг хожих, зам товчлох зэргээр гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Гол мөрний мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-45 см нимгэрч, мөсний нягт багасан хэврэгшиж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг зөвлөв.