Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээс хойш зам тээврийн осол, хэрэг гараагүй
Аймгийн хэмжээнд нийт 15 постод цагдаагийн 20, Онцгой байдлын газрын 15, Мэргэжлийн хяналтын дөрвөн алба хаагч 24 цагаар замын хөдөлгөөнд хяналт тавьж, учирч болзошгүй эрсдэл, осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллаж байна.
Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээс хойш Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 1342 тээврийн хэрэгслээр 5223 зорчигч, аймаг руу 226 тээврийн хэрэгслээр 629 зорчигч тус тус нэвтэрсэн. Энэ хугацаанд зам тээврийн осол, хэрэг гараагүй.
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, орой үдшийн цагаар гэрлээ шилжүүлэн бусдад хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.