Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдахыг урив

Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар \ХХҮГ\-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байна. 
Тодруулбал, “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 2020 онд нийт 310 сая төгрөгийн санхүүжилт олгохоор баталжээ. Үүнтэй холбогдуулан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийг иргэд олон нийтэд нээлттэй зарлалаа.
“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр” нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг санхүүгийн болон дэмжлэгт үйл ажиллагаанд хамруулж, байнгын ажлын байрыг хадгалах, ажил хайгч оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчийг түр ажлын байраар хангаж, орлого нэмэгдүүлэхэд чиглэж буй.
Хамрах хүрээ:
-Аж ахуй, бичил бизнес болон нөхөрлөл хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 35 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны иргэн
-Ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажлын байраар хангаж буй ажил олгогч
-Аж ахуй, бичил бизнес болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр хүнсний ногоо тариалах хүсэлт гаргасан иргэн, иргэдийн бүлэг
-Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн 35 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны иргэн
Санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, эргэн төлөлт: 
-Эргэн төлөгдөх төслийн санхүүгийн дэмжлэг 5.0 хүртэл сая төгрөг
-36 сар хүртэл хугацаанд 100 хувь эргэн төлнө.
Тавигдах шаардлага:
-35 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны иргэн байх
-2017-2018 онд санхүүгийн дэмжлэгт хамрагдаагүй байх
-Ажлын байр бий болгох
Бүрдүүлэх материал:
-Төсөл
-Иргэний үнэмлэхийн хуулбар
-Багийн Засаг даргын тодорхойлолт
-Хувийн өргөдөл
-Ажлын байр, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний зурагт танилцуулга
-Мэргэжлийн үнэмлэхтэй бол хуулбар
Төсөл хүлээн авах хугацаа:    
2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл                         
Холбоо барих утас: 94058805, 80878805гэж Ховд аймгийнХөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Ховд аймгийн хэмжээнд 2019 онд 814 шинэ ажлын байр бий болжээ

Үүнээс Ховд аймгийн ХХҮГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй зургаан хөтөлбөрийнхүрээнд 270 ажлын байр шинээр бий болсон аж.
Тухайлбал, “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдахаар 2019 онд 217 иргэн төсөл ирүүлсэн. Ингээд тус байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг нөхцөл байдлын үнэлгээ хийсэн байна.Улмаар 150 иргэний төслийг дэмжиж, 391 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Ингэснээр 150 ажлын байр шинээр бий болсонюм.
Тэгвэл 2020 онд “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 310 сая төгрөгийн санхүүжилт олгохоор баталжээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ