Ариутгалын пункт барих ажил 60 хувьтай үргэлжилж байна

Олон улсын Бичигт боомтоор газрын тос, нүүрсний импортын тээвэрлэлттэй холбоотойгоор тээврийн хэрэгслүүдийг ариутгах ариутгалын пунктыг барьж байна. Уг ажлыг түүхий эд тээвэрлэгч ААНБ-уудын дэмжлэгтэйгээр байгуулж байгаа бөгөөд одоогоор барилгын ажил 60 хувьтай үргэлжилж байна.
Аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаарсарын 02-ны өдрийн "Бичигт боомтод ажиллах ажлын хэсгийг томилж, бэлэн байдлыг хангуулах тухай" А/162 тоот захирамжийн дагууаймгийн Мэргэжлийн хяналтын газрындаргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  М.Өлзиймөнхөөр ахлуулсан ажлын хэсэгтусбоомтод ажиллаж байна. Улмаарбоомтын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан зөвлөмж, аргазүйгээр хангаж,шуурхай штабыг байгуулан, бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийн, штабын гишүүдийн чиг үүргийг тодорхой болгонтөлөвлөлтийг хийжтодорхойүүрэгчиглэлүүдийг өгч байгаа аж.
Мөн шаардлагатай тохиолдолд ашиглах тусгаарлах болон ажиглалтын байрыг сонгон,бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна

скачать dle 12.0

Холбоотой мэдээ