Автозамын түгжрэлийг багасгахад Москва хотын туршлагыг нэвтрүүлнэ

Нийслэлийн Засаг даргын  зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар ОХУ- ын Москва хотод албан томилолтоор ажилласан Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхийн тайланг сонслоо. Тэрээр Москва хотын замын хөдөлгөөний удирдлагын цогц системийг Улаанбаатарт хэрэгжүүлэхээр төлөвлөснөө танилцуулав.  
Тэрбээр, Москва хотын нийтийн тээвэр, автозамын хөдөлгөөний болон ухаалаг авто зогсоолын удирдлага, хяналтын системийн технологийн шийдэл, мэдээллийн системийн хоорондын уялдаа холбоог судлах, Замын хөдөлгөөний ачааллыг багасгахад хэрэгжүүлж буй ажлаас туршлага солилцох зорилгоор ажиллажээ. Албан томилолтын үр дүнд Москва хотын Автозамын техникийн Улсын их сургуулийн захирал Зиманов Л.Л-тэй замын хөдөлгөөний зохион байгуулалт болон аюулгүй байдал сэдвээр мэргэжлийн боловсролын нэмэлт хөтөлбөрийг боловсруулж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахын тулд замын хөдөлгөөний удирдлагын цогц схемийг боловсронгуй болгох, хяналтын камерыг сайжруулах, гудамж замын сүлжээг хөгжүүлэх шаардлагатай зэргийг ОХУ-ын мэргэжилтнүүд зөвлөжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, дөрөвдүгээр сарын 1-ний өдөр  гэхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан бүх ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд үүрэг болгов.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ