Австрийн Альпын нуруунд 6 хүн амиа алдлаа
Австрийн Альпын нурууны хоёр тусдаа газарт цасан нуранги болж зургаан хүн амиа алдсан хэрэг гарсан хэмээн тус улсын цагдаа нар мэдэгдлээ.
Эхний осол нь Зальцбург хотоос зүүн өмнө зүгт 50 км-ийн зайд орших Дачинтайн ууланд болсон байна. Амиа алдсан хүмүүсийн 5 нь Чех улсын иргэн байсан бөгөөд 2.800 кмын өндрөөс гулгахаар аялан явж байжээ. Уг осолд 7 нисдэг тэрэг ашиглан сураггүй алга болсон хүмүүсийг хайх үйл ажиллагааг явуулсан ба аврах багийн 100 орчим гишүүнийг дайчлан ажилласан гэж мэдэгдэв.
Дараагийн ослоор 33 настай цагдаагийн ажилтан Каринтия мужийн өмнөд хэсэгт болсон цасан нурангийн улмаас амиа алдсан ба сургуулалтийн бэлтгэлд оролцон явж байсан аж.
Erennews.mn