Судан : Америкийн амиа алдсан цэргүүдэд нөхөн төлбөр олгоно


2000 онд Йемений далайн боомтын ойролцоо АНУ-ын "USS Cole" усан онгоцыг бөмбөгдөхөд амиа алдсан Америкийн 17 далайчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгох гэрээнд Судан улсын удирдагчид гарын үсэг зуржээ.
Энэ нь Суданыг терроризмын хар жагсаалтаас хасах Америкийн гол нөхцөл юм. Гэхдээ яг хэдийг төлөх тухай дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй юм.
Хэрэг явдал болсон тухайн үед Аль-Кайдагын талаас уг халдлагыг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд хоёр амиа золиослогч этгээд онгоц дээр бөмбөг тэсэлж байсан гэв.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ