Италид хурдны галт тэрэг замаасаа гарчээ

Пүрэв гарагийн өглөө Италийн хойд нутгийн Лоди хотод хурдны галт тэрэг замаасаа гарч осолдсоны улмаас 2 хүн амиа алдаж, 28 орчим хүн гэмтжээ. Нэг хүн амиа алдсан гэж тус улсын хэвлэлүүд урьд нь мэдээлж байв.
Осол өглөөний 5 цаг 35 минутад болсон байна. Миланаас Салерно хот руу явж байсан 9595 дугаартай “Frecciarossa” галт тэрэг замаасаа гарч, хоёр вагон хөмөрсөн байна.
Ослын улмаас галт тэрэгний хоёр жолооч амиа алджээ. Италийн төмөр замын цагдаагийн газраас мэдээлснээр, уг галт тэргээр 28 хүн зорчиж явсан байна. Зорчигчдын дийлэнх нь хөнгөн гэмтсэн бөгөөд бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ