С.Эрдэнэ: Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 279-451 мянган төгрөгөөр нэмсэн шийдвэрийг цуцал

Түүнчлэн хууль шүүхийн байгууллагыг зэвсэг болгож ашигладаг нь гэм биш зан. Тиймээс ийм байдлаас сэргийлж мэдэгдэл гаргасан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Шалгуулах хүмүүсээ олж ирээрэй” гэж байна лээ. Та нарын, хууль шүүхийн хийх ажлыг манай нам хийхгүй. Ийм хариуцлагагүй мэдээлэл хийдэг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг харлаа. Б.Хурцыг нэр дэвшихээр манай намд 100 сая төгрөг өгсөн гэж Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн. Манай намын дотоод асуудлыг Л.Оюун-Эрдэнэ яагаад мэддэг юм бэ. Тагнуулын байгууллагаараа тагнуулсан юм уу. Түүний ярьсан хүмүүсийн хэн нь ч манай намд мөнгө өгөөгүй. Б.Хурц гэдэг хүн манай намд нэг ч төгрөг өгөөгүй. Хоёрдугаарт, Б.Хурц гэдэг хүнийг аль ч шатны сонгуульд өрсөлдүүлэхээр яриагүй. Тиймээс Л.Оюун-Эрдэнийг хуулийн байгууллагаар шалгуулна” гэсэн юм.
Түүнчлэн хуулийн байгууллагаас түүнийг яллагдагчаар татсан эсэхийг тодруулахад “Сонгууль дөхөхөөр хэн нэгнийг харлуулах мэдээлэл олон гардаг. Би хариуцлагатайгаар мэдэгдье. Өнөөдрийн байдлаар аль нэг хуулийн байгууллага намайг дуудаж, шалгаж, яллагдагчаар татсан асуудал байхгүй. Би төрийг хохиролд учруулсан ямар ч гэмт хэрэг хийгээгүй гэдгээ мэдэгдье. Ийм худал мэдээлэл гаргахаа болимоор байна. Өмнө нь хоёр ч удаа намайг яллагдагчаар татагдахаар яригдаж байна гэсэн мэдээлэл гарч байсан. Хоёулаа худал гэдэг нь нотлогдож байсан” гэсэн юм.