1072 хувьцаатай холбоотой 80 гаруй хуурамч хаяг байна
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас даваа гараг бүр мэдээлэл хийж байгаа билээ. Ээлжит мэдээллээр 1072 хувьцааны данс бүртгэлтэй холбоотой мэдээллийг өгөв.
COVID-19 халдварын тархалттай холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй энэ үед 1072 хувьцаатай холбоотой данс нээх болон бусад мэдээллийг онлайнаар зохион байгуулж, бүх үйлчилгээг үзүүлж байгаа. Гэвч хувьцааны ногдол ашиг олгохтой холбоотойгоор иргэдийг төөрөгдүүлсэн, худал мэдээллүүд цахим орчинд олноор гарч буйг анхааруулав.
Иргэд 1072 хувьцаатай холбоотой мэдээллийг дараах таван сувгаас авах боломжтой аж. Тухайлбал, ETT.mn вэб сайтаас, 1800 1072 лавлах утсаар, "1,072 хувьцаа мэдээллийн төв" фэйсбүүк хуудас, "Эрдэнэс тавантолгой" 1072 хувьцаа мэдээллийн төв, 158989 дугаарт РД-аа илгээж, мессежээр хариу авах боломжтой юм байна. Түүнчлэн энэ үеэр "Facebook" буюу сошиал орчинд 1072 хувьцаатай холбоотой 50 гаруй хуурамч фэйж хуудас, 30 орчим групп байгааг дурдав. Өөрөөр хэлбэл, 80 гаруй хуурамч хаяг байгаа аж.