Коронавирус илэрсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийг зогсоож эхэллээ

Монгол Улсад энэ сарын 2-нд ирсэн Франц улсын 57 настай иргэнээс шинэ коронавирус илэрсэн гэдгийг Улсын онцгой комиссоос мэдээллээ. Үүнтэй холбогдуулан тухайн иргэнтэй уулзсан 42 хүн, ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэх ажиллагааг урд шөнөөс хийжээ. Мөн хамт онгоц, галт тэргээр зорчсон, зочид буудал ажлын байран дээр хамт байсан 500 гаруй хүн байх магадлалтай аж. Тухайн иргэн нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Бадрах энержи” компанид ажилладаг байна. Одоогоор түүнийг Дорноговь аймагт тусгаарлан, шинжилгээний сорьцыг зөөвөрлөж авч иржээ. Урд шөнийн 04 цагт яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тоног төхөрөөмж, эм тариагаар хангагдсан ХӨСҮТ-ийн хоёр баг Дорноговь аймаг руу хөдөлсөн байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны 07 цагаас эхлэн гуравдугаар сарын 16-ны даваа гарагийн өглөөний 07 цаг хүртэл Улаанбаатар хот, аймгуудаас орох гарах хот хоорондын тээвэр, хувийн автомашины зорчих хөдөлгөөнийг зогсоож байна. Мөн Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээг зогсоож эхэллээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ