“Хүний эрх” сэтгүүл эрдэм шинжилгээний өгүүлэл, орчуулгын нийтлэл хүлээн авч байна
Хүний эрхийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, сургал, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид Та бүхнийг “Хүний эрх” сэтгүүлд бүтээлээ ирүүлэхийг урьж байна.
Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Хүний Эрхийн Дээд Комиссарын Газартай хамтран “Монгол Улсад Хүний эрхийг хангах хөтөлбөр боловсруулах төсөл”-ийн хүрээнд “Хүний эрх” сэтгүүлийг 2002-2003 онд эрхлэн гаргасан байдаг. Харин төсөл дууссанаас хойш “Хүний эрх” сэтгүүлийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хариуцан эрхлэн гаргаж байна. Нийт 52 дугаарыг хэвлүүлж, олонд толилуулсан сэтгүүлээ 2018 онд олон улсын хэвлэлийн дата баазад бүртгүүлж, ISSN: 2617-9288 (цахим), ISSN: 2617-927X (хэвлэл) дугаар авснаар дэлхийн улс орнуудын номын сангуудын бүртгэлд орж, эрдэмтэн судлаачид хэрэглэх, захиалах боломжтой бүрдсэн билээ.
"Хүний эрх" сэтгүүлийн нийтлэлүүд нь гадаадын их дээд сургуулиудын номын санд байршиж, эрдэм шинжилгээний, судалгааны бүтээлд тооцогддог боллоо. Манай сэтгүүл нийтлэлийн бодлогоороо хүний эрхийн судалгааг хөгжүүлэхийг зорьж байна.
- Асуудал дэвшүүлсэн, эрдэм шинжилгээний өгүүлэл
- Орчуулгын нийтлэл
Агуулгад тавигдах шаардлага:
- Сэтгүүлийн бодлого, зорилгод нийцсэн байх;
- Тодорхой сэдэв, чиглэлээр асуудлыг хөндөж үзсэн байх;
- Шинэ, шинэлэг санаа бодол, эргэцүүлэл, дүгнэлт гаргалгаатай байх
Техникийн шаардлага:
- Хүний эрхийн онол ба практикийн асуудал дэвшүүлсэн байх;
- Дэвшүүлж буй асуудлыг нотлохуйц тодорхой тоо, баримт, судалгаанд үндэслэсэн байх;
- Шинэлэг, сонирхолтой байх;
- Ишлэл зүүлт, ном зүй зэргийг хийж, эрдэм шинжилгээний бүтээлийн шаардлагыг хангасан байх;
- Хүний эрхийн зарчимд нийцсэн, оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэсэн байх;
- А4 хэмжээтэй 8-18 хуудсаас ихгүй байх;
- Ариал үсгийн фондын 12 хэмжээтэй, мөр хоорондын зай 1-1,15 байх;
- Нийтлэлийн нэр болон хураангуйг англи, монгол хэлээр бичиж ирүүлсэн байх /А5 хэмжээгээр 1-2 хуудас/;
- Зохиогчийн тухай товч танилцуулга, зургийг хавсаргах;
Энэхүү сэтгүүл нь Монгол Улсад хүний эрхийг төлөвшүүлэх, хүний эрхийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн онолын судалгааг хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдын оюунлаг бүтээлүүдийг олон нийтэд хүргэдэгээрээ онцлог юм.
Иймээс та бүхний хүний эрхийн асуудал дэвшүүлсэн бүтээлийг 2020 оны 03 дугаар сарыг дуустал z.unurjargal@nhrcm.gov.mn цахим шуудангаар болон дараах хаягаар хүлээн авна.
Хаяг: Хүний эрхийн Үндэсний Комисс. Тусгаар тогтнолын талбай. Улаанбаатар-38, Төрийн өмчийн XI байр. 513 тоот. Утас 262902, 99178392