О.Баасанхүү: Эрүүдэн шүүлтийг гаргахгүй байх ёстой

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хүний эрхийн үндэсний комиссын хуулийг анхны хэлэлцүүлгийг хийж байхад зарчмын зөрүүтэй санал ороод дэмжигдсэн. Эрүүдэн шүүлтийг гаргахгүй байх ёстой. Хэрвээ эрүүдэн шүүсэн байж болзошгүй байвал хуулийн байгууллагын албан тушаалтныг Хүний эрхийн комисс шууд үүрэгт ажлаас нь түдгэлзүүлдэг. Эрүүдэн шүүсэн гэдэг нь хэн тогтоох нь болон болзошгүй гэдэг нь ойлгомжгүй. Хамгийн гол нь хэрэг бүртгэл мөрдөн байцаах ажиллагаа явуулж буй этгээдэд гомдол гаргахад мөрдөн байцаалтын нууц гэж юм байхгүй болчихож байгаа юм. Энэ асуудлыг шүүмжилсэн. Энийг яаж оруулж шийдсэн бэ?


скачать dle 12.0

Холбоотой мэдээ