Аймаг сум, сум баг хооронд зорчих хөдөлгөөнийг хориглолоо
Монгол Улсад “Ковид-19” халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, улсын Онцгой комиссоос тодорхой шийдвэрүүд гаргасантай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдлаа.
-Аймаг сум, сум баг хооронд зорчих хувийн тээврийн хэрэгслийн орох, гарах зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл хаах
-Аймгийн төв болон томоохон сумдын барааны захын үйл ажиллагааг түр зогсоож, архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг дээрх хугацаанд бүрэн хориглох
-Хүн олноор цуглардаг фитнес, спорт заал зэрэг газруудын үйл ажиллагааг зогсоох шийдвэрүүдийг гаргаад байна. Харин энэ сарын 10-ны өглөө Өвөрхангай аймаг руу зорьж гарсан тээврийн хэрэгслийг ариутгал хийгээд нэвтрүүлэх бол аймгаас гарсан тээврийн хэрэгслийг хязгаарласан хугацаанд буцаж ирэхгүй байхыг анхаарууллаа.
Мөн Арвайхээр сумын эргэн тойронд хяналтын цэгүүдийг байгуулж, зайлшгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, ойр дотны хүн нь нас барсан, албан томилолтоор ажиллах гэсэн гурван нөхцөлөөс бусад тохиолдолд хөл хорио тогтоож эхэллээ.