Ховдоос орох, гарах хөдөлгөөнийг 22.00 цагт бүрэн хаана
Ховд аймгийн төвөөс хөдөөгийнсум рууорох,гарах замын хөдөлгөөнийгэнэ сарын 10-ны өдрийн 22:00 цагтбүрэн хаах гэж байна.Тиймээсаймгийн төвд орж ирсэнхөдөө сумын иргэдийг зам хаахаас өмнө амжиж гарахыгмэргэжлийн байгууллагууданхаарууллаа.
Монгол Улсад шинэтөрлийнкоронавирусний халдварын анхны тохиолдол Франц иргэнээр зөөвөрлөгдөн ирж, бүртгэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж,цаг үеийн гурван асуудал хэлэлцлээ. Улмаар Улсын Онцгой комиссын хурлын шийдвэртэй уялдуулж,коронавирусний халдвараасурьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оны 03 дугаар сарын 10-ны22.00 цагаас 03 дугаар сарын 16-ныөдрийн07.00 цаг хүртэл аймаг, сумаас гарах, орох, хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Энэ хугацаанд Ховд аймгийн хэмжээнд Мянгад, Дарви, Манхан гэх мэт 7 цэгт хяналтын пост ажиллана. Цагдаа, ОБГ, МХГ, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэх юм.
Энэ удаагийн хурлын үеэр баталгаат бус хулгайн замуудыг тодорхойлж хаах, коронавирусний халдвараас сэргийлэх зөвлөмжийг гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн талбайд чанга яригч ашиглан түгээх, ойрын хугацаанд хот хооронд тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийн судалгаа гаргах, асуумж авах, Манхан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг тусгаарлах байрны зориулалтаар бэлтгэх зэрэг саналыг албаныхан хэлж байв.
Мөниргэд хариуцлагатайбайж, халдвар хамгааллын дүрэмсахих, амны хаалттогтмолзүүхийг мэргэжлийн байгууллагууд зөвлөв.