Улсын онцгой комисс дахин хуралдана
Монголд шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан Засгийн газар яаралтай хуралдлаа. Хуралдааны дараа Улсын онцгой комисс дахин хуралдаж байна. Хурлаар Засгийн газраас өгсөн үүрэг чиглэл болон үргэлжлүүлэн авах арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм.
Улсын онцгой комисс өглөө 06.00 цагт хуралдаж, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс энэ сарын 16 хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан юм. Энэ хугацаанд шинэ төрлийн коронавирус илэрсэн франц иргэний нэг, хоёрдугаар хавьтлын хүмүүсийг тодруулж, тусгаарлаж, ажиглалтад авах юм.