Эрүүл мэндийн сайд “covid19” вирусийн халдвар авчээ
Британийн Эрүүл мэндийн сайд, Парламент дахь Консерватив намын төлөөлөгч Надин Доррис шинэ төрлийн корона вирусийн халдвар авчээ. Онош нь эерэг гарсны дараа тэрээр эмч нарын өгсөн зөвлөгөөний дагуу гэртээ өөрийгөө тусгаарласан байна.
Британид өчигдрийн байдлаар 382 хүн вирусийн халдвар авсан нь тогтоогдсон бол зургаан хүн нас бараад байгаа юм. Хамгийн сүүлд нас барсан иргэн 80 гаруй настай, биеийн ерөнхий эрүүл мэнд тааруу байсан учир нас барсан гэж тус улсын хэвлэлүүдэд мэдээлж байна.
Нөхцөл байдал сайжрахгүй байгаатай холбогдуулан NHS England /Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага/ иргэдийг оншлох ажлаа илүү өргөжүүлж, өдөрт 10 000 хүн оношлох болсноо зарласан байна. Одоогоор өдөрт 1500 хүнийг оношлож байгаа ажээ. Шинжилгээ өгсөн хүний хариуг 24 цагийн дотор гаргах юм байна.