Төрийн үйлчилгээний цахим машин ирэх даваа гариг хүртэл ажиллахгүй

Мөн төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ / машины үйл ажиллагааг ирэх даваа гариг хүртэл түр зогсоолоо. Учир нь иргэд ТҮЦ машинаас лавлагаа, мэдээлэл авахдаа хурууны хээгээ уншуулдаг тул “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргажээ. Иймд иргэдийн лавлагаа мэдээллийг түргэн, шуурхай гаргаж өгөхийг төрийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.
Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед байгууллагын ажиллагсдаа нэг дор олноор ажиллуулахгүй байх зарчмыг баримталж ажиллахыг чиглэл болголоо.