Орох, гарах зөвшөөрлийг Цагдаагийн газраас авна

Улсын онцгой комиссын шийдвэрээр шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хот, аймаг хоорондын авто зам, агаарын тээвэр, төмөр замаар зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан.
Дархан-Уул аймгаас орох гарах түр зөвшөөрлийг өмнө нь Онцгой байдлын газарт байрлаж буй Шуурхай штабаас олгож байсан бол энэ удаад аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг хариуцан олгохоор болжээ.
Ар гэрийн гачигдал, эмнэлгийн яаралтай тусламж, албан томилолттой иргэд болон хүнс, тэжээл тээвэрлэх аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслийг холбогдох бичиг баримтыг үндэслэн саадгүйнэвтрүүлнэ. 
Иймд зөвшөөрөл хүссэн иргэн холбогдох нотлох баримтыг заавал авч ирэх шаардлагатай гэж аймгийн Цагдаагийн газраас сануулж байна. 
Бүрдүүлэх бичиг баримтын тухайд: 
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Өргөдөл /Учир шалтгааныг тодорхой бичих, утасны дугаарыг заавал бичнэ./
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
- Жолооны үнэмлэхний хуулбар
- Эмнэлгийн магадлагаагаар хот хооронд зорчих бол түүнийг гэрчлэх эмнэлгийн баталгаат маягт
- Нас барсны гэрчилгээзэрэг бичиг баримтыг бүрдүүлэн автозамаар зорчих бичиг авах ажээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ