Д.Ганболд: Орон сууцны хүүгүй зээл гэж юу байсан юм



Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 2015 онд иргэдийн хэрэглээний зээлд өршөөл үзүүлэхэд ямар ч эрсдэл байхгүй, ийм хуулийн төслийг санаачилж байна гэж хэсэг шуугиулсан бол МАХН ирэх сонгуульд сонгогчдыг татахын тулд ипотекийн зээлийн хүүг 0 болгох боломжтой гэх зүйл ярин, өнгөрсөн амралтын өдрүүдэд “Өрх бүрт нэг байр” төслийг танилцуулсан. Эдийн засагчид энэ асуудлыг боломжгүй" гэж тайлбарлаж байгаа. Тэдний төлөөлөл болсон эдийн засагч Д.Ганболд энэ асуудалд “Нэг л зүйлийг ойлгомоор байна. Хорвоод үнэгүй юм гэж байдаггүй. Орон сууцны хүүгүй зээл гэж юу байсан юм. Зээл өгч л байгаа бол хүү авч л таарна. Үүнийг иргэд сайн ойлгомоор байна. Яагаад социализм дампуурчихсан юм. Монгол байтугай аварга том гүрнүүдэд социализм дампуурсан гэдгийг яагаад мартчихав. Социализмд эмнэлэг, түлш, ус гээд бүх зүйл үнэгүй байсан. Үнэгүй биш юм, төр бүгдийг нь мөнгө төлж аваад, иргэддээ хариуцлагагүйгээр зүгээр өгч байсан хэрэг. Тэгээд 60, 70-хан жил болоод тэр улс орон дампуурчихсан. ЗХУ-ыг хар, бүр бүхэл бүтэн социалист систем байсан, хаана байна.
Монгол ч адилхан. Ийм аргаар явж болохгүй. Ядарсан иргэн, байрны асар их хэрэгцээтэй хүн байх нь хамаагүй. Үнэгүй юм гэж байж болохгүй ээ. Ямар ч зүйлийн төлөө хүн мөнгө төлөх ёстой. Та хүүхэд түрүүлж байгаа бол хэзээ нэгэн цагт тэр чинь сургуульд орно, хувцас хунар, ном дэвтэр хэрэгтэй болно. Бүх зүйлийн төлөө хүн мөнгө төлөх ёстой. Банкны зээл, орон сууц, дээд сургууль гээд бүгд үнэтэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь иргэд нь тэр төлбөрийг хийх орлогын эх үүсвэртэй болох ёстой юм. Ажил хийж чадахгүй хүнийг хөөгөөд явуулах хэрэгтэй” гэжээ.

NEWS.MNскачать dle 12.0

Холбоотой мэдээ