Мах, сүү цагаан идээ борлуулах малчдыг төв рүү оруулна
Үнийн хөөрөгдөл бий болгохгүй байхад анхаарч ажиллах ажлын хэсгийг байгуулсан байна.
Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд ард иргэдээ хүнсний хомсдолд оруулахгүй, үнийн хөөрөгдөл үүсэхгүй байх, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхэд анхаарч ажиллах талаар ХХААХҮ-ийн сайдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар уг ажлын хэсгийг байгуулав. Энэхүү ажлын хэсэг нь аймаг, орон нутагт махны хомсдол үүсгэхгүй байх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд үнийн хөөрөгдөл бий болгохгүй байх талаар холбогдох аж ахуй нэгжүүдэд зөвлөгөө зөвлөмж өгөх, хяналт тавьж ажиллах юм.
Мөн мах болон сүү цагаан идээ борлуулахаар хөдөөнөөс орж ирж байгаа малчдыг аймаг руу оруулах юм байна. Энэ нь малын гаралтай бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг зогсооход эерэг үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус аймагт махны үнэ харьцангуй нэмэгдсэн гэдгийг иргэд хэлж байгаа юм.