Үнэ нэмэгдэж, хомсдол үүсэхэд хүрлээ

Жил бүрийн өдийд цагаан сарын баяртай холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгддэг жамтай. Гэтэл энэ жил урд хөршид шинэ төрлийн хүнээс хүнд халддаг судлагдаагүй вирус гарснаар манай улс эрсдэл өндөртэй улсын тоонд багтаад байгаа. Үүнийг далимдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, зохиомол хомсдол бий болох хэмжээнд хүрээд байна. 
Тодруулбал, Нийслэлийн Статистикийн газрын Хүнс барааны үнийн статистик ажиглалтаас харахад энэ сарын 22-ны байдлаар 19 төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ өсжээ.
Тухайлбал:
Хүнсний бүтээгдэхүүний нэр
Үнэ
Үнэ
Зөрүү
 
2020.01.15
2020.01.22
 
Алтан тариа задгай, дээд
1,434₮
 1,444₮
10₮
Алтан тариа задгай, 1-р зэрэг 
1,167₮
1,186₮
19₮
Алтан тариа савласан, дээдийн дээд
1,805₮
2,013₮
208₮
Алтан тариа савласан, дээд
1,434₮
1,488₮
54₮
Алтан тариа савласан, 2-р зэрэг
919₮
934₮
15₮
Сүү 0.5л
1,204₮
1,650₮
446₮
Задгай сүү 
1,650₮
2,456₮
806₮
Атар талх 
1,286₮
1,547₮
261₮
Хонины мах, ястай
8,078₮
 8,722₮
644₮
Хонины мах, цул
8,375₮
8,725₮
350₮
Үхрийн мах, ястай
9,922₮
10,544₮
622₮
Үхрийн мах, цул 
11,844₮
12,378₮
534₮
Монгол лууван
1,432₮
1,559₮
127₮
Байцаа
1,445₮
1,605₮
160₮
Манжин
1,525₮
1,619₮
94₮
Сонгино
1,344₮
1,411₮
67₮
Өндөг, ОХУ
344₮
345₮
1₮
Аи-95
2,238₮
2,240₮
2₮
Аи-92
1,816₮
1,818₮
2₮

Одоо байгаа дээрх үнийн дүнг өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулбал даруй 533-644 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй гарч байна.
Тэгвэл мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүнсний тээвэрлэлтэд хязгаарлалт тавиагүй тул үнэ хөөрөгдөх шаардлагагүй гэдгийг мэдэгдээд байгаа билээ. Гэвч иргэд олон нийтийн хэрэгслээр эх сурвалжгүй, худал мэдээлэл дамжуулан нийгмийг айдаст автуулж өдгөө үнийн хөөрөгдөл хяналтаас гарахад хүргээд байна.
Үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн НМХГ, ШӨХТГ аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийж байгаа ч бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлтөд хяналт тавих байгууллага биш гэв.
Харин хүнстэй холбоотой асуудлын ХХААХҮЯ хариуцдаг ч одоогоор үнэ тогтворжуулах, хүнсний нөөц гэх мэт нэг ч асуудлаар мэдэгдэл, захирамж гаргаагүй байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ