Өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн 16 иргэнийг түр тусгаарлалаа
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээллээр энэ сарын 12-ны 12.00 цагийн байдлаар автозамын шалган нэвтрүүлэх олон улсынАлтанбулаг боомтоор 180 тээврийн хэрэгслээр 163 монгол зорчигч орж иржээ.
Эдгээр зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн 16 иргэн байсан тул Алтанбулаг боомтод ажиглалтад түр тусгаарлажээ.
Мөн тус боомтын гарах чиглэлд 75 тээврийн хэрэгслээр 100монгол, 31 гадаад нийт 131 зорчигч гарсан байна.Эдгээрнийт зорчигчдод "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч,ажиллаж байгаа аж.Сүхбаатар боомтоор орох, гарах чиглэлд галт тэрэг аялаагүйбайна.Аймгийн хэмжээнд орон нутгаас орох,гарах хөдөлгөөнийг хязгаарлах байнгынес, түр 16 хяналтын цэг ажиллаж байна. Шаамар сумын Дулаанхааны4 зам, Мандал, Баянгол, Сайхан сумын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдээр орох, гарах чиглэлд нийт 369 тээврийн хэрэгсэл 985 иргэн нэвтэрчээ.Хяналтын цэгүүдэд Цагдаа, Онцгой байдал, төр төсвийн нийт 21 албан хаагч үүрэг гүйцэтгэжбайна.
Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн пунктээр 3 дугаар сарын 01-11-ний өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн ачааны 209, суудлын 75, автобус 19, дугуйтай иргэннэг, нийт 304 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 644 зорчигчид зөвлөмж өгчээ.
“Бид үнэн зөв бодит мэдээллийг өгөх үүднээс өдөр бүр та бүхэндээ шуурхай мэдээллийг хүргэж байгаа. Сүүлийн өдрүүдэд цахим орчинд эх үүсвэр байхгүй, буруу ташаа, таамаг төдий мэдээллийг маш ихээр цацаж байна. Энэ нь та бидэнд, таны байгаа ойр орчинд, нийгэмд маш их хор нөлөөтэй гэдгийг манай иргэд зөвөөр ойлгоорой. Элдэв буруу ташаа мэдээллийг түгээж, олон нийтийг үймүүлэн, цочролд оруулбал Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээх аюултай. Тиймээс үнэн зөв, бодит мэдээллийг аймгийн Онцгой комиссын өдөр тутмын мэдээллээс аваарай гэдгийг тэмдэглэн хэлье” хэмээнАймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг, энэ цаг үеийг та бид хамтын хүч дэмээр, хамтын хичээл зүтгэлээр, эерэг сайхан бүхнээр даван туулж ялан дийлэх болно гэдгийг нийт иргэддээ хэлж, эв эетэй нэгдмэл байхыг уриалж байна.