Хот хоорондын тээврээр 6888 иргэн зорчиж байна
Хот хоорондын 51 чиглэлд өнөөдөр 17.00 цагийн байдлаар 164 тээврийн хэрэгслээр 6888 зорчигч замд зорчиж байна.
Үйлчилгээний танхим болон тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, тээвэрлэлт эхлэхээс өмнө автобуудлуудын эмч нараар зорчигчдын биеийн дулааныг хэмжиж, ариутгалын бодисоор ханган, асуумж бөглүүлж байна гэж АТҮТ-өөс мэдээлж байна.
14.30-16.30 цагийн хооронд зам дундын хяналтын постоор 50 тээврийн хэрэгслээр 1186 зорчигч дамжин өнгөрчээ. Жолооч, зорчигчдын биеийн дулааныг нэг бүрчлэн хэмжсэн бөгөөд одоогоор илэрсэн зөрчилгүй байна.