Яармагийн гэр хорооллыг хэрхэн өөрчлөх вэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр зөвлөлийн гишүүд Яармагийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар  хэлэлцсэн байна. Үүнтэй холбгдуулан нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр танилцуулга хийжээ.
Яармагийн гэр хорооллын бүс нь нам давхрын сууцны хороолол болох бөгөөд гол гудамж замууд нь дундаж давхрын орон сууц, худалдаа үйлчилгээний барилга байгууламжууд байгуулагдахаар төлөвлөсөн байна. Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн гэр хорооллыг хамран байрлах 5475 нэгж талбар бүхий 268 га гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажээ. Тухайн газарт дараах бүтээн байгуулалтууд хийгдэх юм байна.
  • 40200 хүн амтай, 11100 өрх амьдрах орон сууцны хороолол,
  • 7680 хүүхдийн суудалтай ерөнхий сургууль,
  • 2880 хүүхдийн цэцэрлэг,
  • 770 ортой эмнэлэг.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ