Цаг өөр болжээ! Төрд ЗАЛУУС хэрэгтэй!
Юу юугүй сонгууль боллоо. Сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг монголчуудын ээлжит сонгуулийн цаг хаяанд иржээ.
Аль хэдийнээ 2020 оны сонгуульд хэн хэн нэр дэвших нь эхнээсээ тодорч, зарим нь тойрог горьдож, аймаг сум, дүүргээ услаад эхэлсэн байх юм.
Сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор ямар нэгэн урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулж болохгүй, элдэв уулзалт, зөвлөгөөн ч хийх хориотой. Иймээс энэ намар өөрсдийгөө сурталчилж, таниулах, их ажил хийсэн мэтээр өөрсдийгөө харуулах оролдлогууд хийгдэж эхэлсэн байна.
Тухайлбал цахим орчинд Завхан нутгийн иргэд аймагт нь улс төрийн хөдөлгөөн хэдийнээ эхэлж, сонгуулийн уур амьсгал эхэлснийг хоорондоо хөөрөлдөж бичицгээжээ. УИХ-д суудалтай хоёр намын гишүүд, лидерүүд тойргоороо бэлэг тараан давхилдаж, зарим хурган дарга нар нь төр, засгийн бодлого танилцуулах, хууль сурталчлах нэрээр яам тамгын газрынхаа нэрийг барин улсын төсвийн мөнгөөр урлаг соёлынхон болон эмч, багш нарыг дагуулан төрийн унаагаар сонгогдсон тойрог болон горьдож байгаа аймаг сумуудаараа ах нарыгаа даган холхилдсоор байгаа аж.
Бусад аймаг, тойргийг бодвол Завханчууд нилээн хашир. Иймдээ улс төр Завханд ширүүхэн өрнөж, сонгуульч өрсөлдөөнтэй болдог.
Завханаас сонгогдсон АН-ын гишүүн Я.Санжмятав, З.Нарантуяа, МАН-аас Ш.Батсамбуу, Ч.Өнөрбаяр, Н.Гүндсамбуу тэргүүтэй МАХН-ын нэр дэвшигчдийн нэр цохогдож байгаа. Гэхдээ энэ удаагийн сонгууль өмнөх жилүүдийнхээс тэс өөр байх нь мэдээж.
- Намын нэр хүнд сайнгүй, парламентын нэр хүнд шалаар нэг унасан энэ үед иргэдийн сонголт тэс өөр байхын зэрэгцээ мэдлэг боловсрол, нэр цэвэр, шинийг сэтгэж, хийж бүтээдэг залуусыг сонгох нь лавтай.
Тус аймагт дээрх нэр дэвшигчид яригдахтай зэрэгцээд зарим залуусыг аймгийн иргэд нэрлэж байх юм.
АПУ-гийн Т.Түвшин, ДААДАА ГРУПП ХХК-ийн Б.Дашцэрэн нарын шинэ залуучуудын нэр нутгийнхны дундаас сонсогдох боллоо. Эдгээр залуус хэн бэ? Бүгд л нутгийн уугуул. Алдар суут хүмүүний үр удам аж. Б.Дашцэрэн бизнесийн салбарт хэний ч дэмжлэг туслалцаагүйгээр ёстой л бор зүрхээрээ, алдаа оноотой хослуулан амжилтад хүрсэн залуу. Түүний хүч хөдөлмөр, мэдлэг чадвар, хичээл зүтгэлийн дүнд ДААДАА групп Монгол Улсын дунд түвшний аж ахуй нэгжийн тоонд зүй ёсоор бат зогсож чадсан байна.
Түүнийг нутгийн түмэн олон Монголын Хүүхдийн байгууллага /МХБ/-ын гэдгээр сайн мэднэ. Тэрээр 2018 онд Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдад нэр нь дэвшиж байсан залуу сэхээтэн. Иймээс төрөлх Завхан нутгийнхан нь түүнд найдлага тавьдаг нь АРДЫН ЭЛЧ үндэсний санал асуулгаар хамгийн өндөр санал авсных биз ээ.
Энэ мэт залуус төрд хэрэгтэй, бас үгүйлэгдэж байна. Цаг өөрчлөгдөж нам харж сонгодоггүй, мөнгө харж санал өгдөг үе өнгөрч шударга ёс, сахилга батыг л ард түмэн бид хүсэж байна. Үүнийг залуус л хийж чадна гэдэгт итгэж байна.
Б.Шүрэнцэцэг
Төр.мн