Энэтхэгт коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

Энэтхэгт коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Энэтхэгт баасан гаргийн байдлаар коронавирусээр халдварласан 73 тохиолдол бүртгэгджээ.
“Саудын Арабаас өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд ирсэн Карнатака мужийн 76 настай оршин суугч нас барсан” гэж тус мужийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ. Түүнтэй ойр хавьтсан хүмүүсийг тогтоож, тусгаарласан гэж уг мэдэгдэлд дурджээ. Карнатака мужид халдварын таван тохиолдол бүртгэгдсэн байна.
Уг өвчтөнийг Саудын Арабаас ирэх үед эмчийн үзлэгт оруулсан боловч тухайн үед халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд энэ сарын 5-наас амьсгал нь давчдаж эхэлсэн тул эмнэлэгт ханджээ. Энэтхэгт бүртгэгдсэн халдварын тохиолдлуудыг мужаар авч үзвэл, Керала /17/, Махараштра /11/, Уттар Прадешт /10/ хамгийн олон тохиолдол илэрчээ. Мөн халдвар авсан хүмүүсийн дунд гадаадын орны 17 иргэн байгаа аж. 
Montsame.mnскачать dle 12.0

Холбоотой мэдээ