Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
Монгол улсад COVID-19 вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссooc дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 16-ны өглөөний 07 цаг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн үйлчлэл өнөөдөр дуусч, захирамжид дурдагдсан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн үргэлжилж байна.
- Хүнсний худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд /Их дэлгүүрүүдийн хүнсний худалдаанаас бусад бүх тасгууд, бүх төрлийн барааны дэлгүүр,
- Зах, худалдааны төвийн хүнс, ахуйн хэрэглээний бараанаас бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, хүргэлтийн үйлчилгээ
- Бүх төрлийн хүргэлтийн хоолны үйлчилгээ
- Ломбард
- Халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг салбарууд /үсчин, гоёлын гоо засал, массаж, хувцас засвар, гутал захиалга, засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, цоож, цаг, нүдний шил засварлах, түлхүүр олшруулах, цүнх захиалга, засвар, алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, худалдаа, гэрэл зураг авах, угаах үйлчилгээ, айл нүүлгэх үйлчилгээ/
- Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд автомашины худалдаа, авто сэлбэгийн худалдаа, бүх төрлийн авто засвар, бусад үйлчилгээ
- Смарт карт цэнэглэгч, борлуулагч цэгээс бусад төрлийн түргэн үйлчилгээний цэгүүд
Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, кофе шоп, түргэн хоолны газрууд хуучин зохицуулж байсан цагийн хуваарийн дагуу буюу 22.00 цаг хүртэл ажиллана.
Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна.
Shuud.mn