Хамтдаа даван гарахыг уриаллаа

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос “ажлаа алдалгүй, ар гэрээ орхигдуулалгүй хамтдаа сэргийлж, хамтдаа даван гарцгаая” хэмээн уриалж байна.Мөн цар тахлын хэмжээнд хүрээд байгаа коронавирусний халдвар улс үндэстэн бүхэнд цочрол дагуулж, хурдацтайгаар нэмэгдэж байгаа аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж, Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөн, онцын шаардлагагүй бол гадуур явалгүй, гэр орондоо ариун цэврийг сахиж, өндөр хариуцлагатай байхыг нийт ард иргэддээ анхаарууллаа.Түүнчлэн ард иргэдийн амар тайван, эрүүл аюулгүй орчин нөхцөлд амьдрах боломжийг бүрдүүлэх үүднээс аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу золбин нохой, муур устгалын ажлыг явуулж нийт 320 муур, нохойг устгаад байгаа аж. Улс, аймгийн Онцгой комиссоос өндөр настан болон жирэмсэн, 0-12 насны хүүхэдтэй эхчүүдийг гэрээсээ ажлаа хийх нөхцөлөөр хангаж, бага насны хүүхдүүдээ гэртээ харах боломжийг олгосон шийдвэрийг гаргасан. Иймээс та бүхэн хүүхдээ гадуур явуулалгүй, хайртай хүмүүсийнхээ дархлааг дэмжсэн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглүүлж өөртөө, ар гэртээ, ахан дүүстээ анхаарал халамжаа зориулаарай.Мөн Улсын Онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр өглөөний 07 цагаас замын хөдөлгөөн нээсэн тул нийт жолооч, зорчигчиддоо яарч сандралгүй анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулья хэмээн аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Montsame.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ