Япон улсаас 257 иргэн тусгай нислэгээр эх орондоо ирлээ

 
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 20:54 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Уг онгоцоор 257 иргэн эх орондоо ирж буй юм. Тэднийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилал, Наранбулаг амралт зэрэг газруудад хуваарилан 14 хоногийн хугацаанд тусгаарлах аж. 
Засгийн газар болон Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу гадаадад байгаа хүндэтгэх шалтгаантай иргэдээ эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулж байна. Харин Токио- Улаанбаатар чиглэлийн энэхүү нислэг нь тусгай үүргийн 3 дахь онгоц юм. Өмнө нь  гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 244, гуравдугаар сарын 16-нд Берлин- Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 231 иргэнээ эх орондоо авч ирээд байгаа билээ.
ТӨР.МНБ, ХОНГОРЗУЛ


скачать dle 12.0

Холбоотой мэдээ