Халдвар авсан гурван иргэний хавьтал 111 иргэнийг тусгаарласан байна
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 вирусын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 3 иргэнээс коронавирус илэрсэн нь батлагдсан. Тэдгээр иргэдийн ойр хавьтлын 111 иргэнийг тусгаарласнаас 61-д нь вирус илрээгүй байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захиирал Д.Нямхүү “Бид тухайн ХӨСҮТ-д батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 111 хүнийг тусгаарласан. Үүнээс 61 хүний шинжилгээний хариу нь сөрөг гарч, коронавирус илрээгүй. Үлдсэн ойрын хавьтлуудад шинжилгээ хийгдэж байна. Батлагдсан гурван тохиолдолтой холбоотойгоор хамт онгоцонд ирсэн хүмүүсийг тусгаарлаж, ажиглалтад аван ажиллаж байна. Мөн 15 минутын хугацаанд хариу нь гардаг шинэ коронавирусийн түргэвчилсэн оношлуур бидэнд бий. Түүгээр бид онгоцоор ирсэн 43 хүнд шинжилгээ хийж үзэхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Эхний мэдээ болгож авах түргэвчилсэн оношлуур байгаа нь бидний ажлыг жоохон ч гэсэн хөнгөлж байна” гэлээ.
Мөн “Онгоцонд хоолооор үйлчлээгүй, иргэдийг тогтмол масктай байлгасан ба хоорондоо ярихгүй байхыг зөвлөсөн. Тиймээс онгоцонд халдвар дамжсан байх эрсдэл бага гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.
ТӨР.МН, Б.ХОНГОРЗУЛ