ХӨСҮТ: 75 хүний шинжилгээний хариуг хүлээж байна

ЭМЯ-ны мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 9-ний өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 10-нд сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болох 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж тандалт, судалгаа, шинжилгээ хийж байна. Урьдчилсан байдлаар 23 хүний лабораторийн шинжилгээний хариу гарсан, коронавирус илрээгүй. Бид хавьтлуудыг дэс дараатай, цаг хугацааны зөрүүтэй цуглуулсан учраас 98 хүний шинжилгээний хариу ар араасаа гарна.
Гуравдугаар сарын 10-нд ХӨСҮТ-д 4 сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж тандалт, судалгаа хийгдэж байна. Мөн ажиглалтад ХӨСҮТ-д 103 хүн, Жаргалант сувилалд 6, Асралт Мед эмнэлэгт 23, нийт 132 хүнийг тусгаарлалтад аваад байна.
Францын иргэний биеийн байдал одоогоор хүндэвтэр байна. Тиймээс Монгол эмч нар энэ хүнийг эмчилж чадвараа үзүүлэх ёстой" гэв. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ