Залуу репперүүд "Надад хамаагүй" видеоноос олсон мөнгөө УОК-т хандивлалаа

 Залуу репперүүд "Надад хамаагүй" видеоноос олсон мөнгөө УОК-т хандивлалаа.
Монголын хип хоп хөгжмийн залуу үеийн төлөөлөл болсон залуус “Урлаг Монголд хөгжихийн төлөө” уриатайгаар хөгжмийн ертөнцөд салхи хагалж, шинэ өнгө төрхтэйгөөр гарч ирсэн. Өөр өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө төрх, стиль имижийг бүрдүүлсэн реппер Roockie, 168 , Pacrap, Don dior, Wolfizm, Loce нарыг сонсогчид нь андахгүй биз ээ. Тэд энэ сарын 09-нд “Надад хамаагүй” хэмээх шинэ уран бүтээлээ Youtube-д байршуулж, нэг үзэлт бүрийг гурван төгрөгөөр үнэлжээ.
Энэхүү клипийг цацсанаас хойш 222.447 хүнд хүрч, долоо хоногийн хугацаанд сонсогчдоос нэг сая төгрөг цугласан байна. Уг мөнгийг өнөөдөр реппер залуус Онцгой байдлын ерөнхий газарт хандивлалаа.
Дэлхий нийтээр цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн эсрэг тэд ийнхүү нэгдэж, залуу үеийнхэндээ үлгэр дуурайлал болох зорилгоор ийнхүү сайн үйлсийн аянд нэгдсэн байна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ