Польшийн нэг сайдаас COVID-19 илэрсэний улмаас 15 сайд тусгаарлагджээ
Польш улсын засгийн газрын хуралдаанд оролцсон Байгаль орчны сайд Мичал Вос коронавирусын халдварын шинжилгээ өгч эерэг хариутай гарсан байна. Иймд тус улсын 15 сайдыг тусгаарласан гэдгийг Польшийн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Михал Дворцик мэдэгдлээ.
Засгийн газрын сүүлийн хуралдаан гуравдугаар сарын 10-ны өдөр болсон аж. Хуралдаанд Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкий, Эрүүл мэндийн сайд Лукаш Шумовский зэрэг есөн сайд оролцоогүй байсан байна.
Эх сурвалж: Reuters