Монголбанк энэ 7 хоногт 2 удаагийн дуудлага худалдаагаар 60.1 сая ам.доллар нийлүүлэв

Монголбанк мягмар, пүрэв гарагийн ээлжит дуудлага худалдаагаар нийт 60.1 сая ам.доллар валютын захад нийлүүллээ.

Задлаад харвал мягмар гарагт банкнуудын саналыг 100 хувь биелүүлж, 35.1 сая ам.доллар ялгаатай ханшаар нийлүүлсэн байна. Мөн өнөөдөр буюу пүрэв гарагт ирүүлсэн саналыг 100 хувь биелүүлж, 25 сая ам.доллар ялгаатай ханшаар нийлүүлжээ.
Монголбанк гуравдугаар сард болсон бүх дуудлага худалдаанд оролцож, валютын захад идэвхтэй нийлүүлэлт хийж байна. Гуравдугаар сарын нэгнээс 19-нийг хүртэл 193 сая ам.доллар нийлүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад долоо дахин өндөр дүн болж байгаа аж.
Хэдий тийм боловч төгрөгийн ам.доллартой тэнцэх ханш тав дахь өдрөө дараалан суларснаар 2769.17 төгрөгтэй тэнцэж байна. Он гарснаас хойш төгрөг 1.2 хувиар суларчээ.
Бусад голлох валютуудын албан ханш /өмнөх өдрөөсөө өөрчлөгдсөн байдал/Төгрөг/Рубль: 35.73, 5.40 хувиар төгрөг чангарав
Төгрөг/Юань: 394.37, 0.26 хувиар төгрөг чангарав
Төгрөг/Евро: 3037.78, 1.56 хувиар төгрөг чангарав
Төгрөг/Иен: 25.77, 0.50 хувиар төгрөг чангарав
Төгрөг/Фунт стерлинг: 3330.20, 1.48 хувиар төгрөг чангарав
Төгрөг/Вон: 2.21, 0.9 хувиар төгрөг чангарав
Б.Бямбасүрэн, Bloombergtv.mn

скачать dle 12.0

Холбоотой мэдээ