Шатахууны үнийг бууруулах боломжтой
Шудрага Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газраас “Орос нейфт” компаниас шатахуун инпортолж оруулж ирж байгаа ААН-үүдэд шатахууны үнийг бууруулах талаар шаардах мэдэгдлийг хүргүүлжээ.
ОХУ-ын Орос нейфт компаний гадаад хилийн үнэ энэ оны гуравдугаар сард А80 авто бензин тонн тутамдаа 539 ам доллар, А92 569 ам доллар, дизель түлш 566 ам доллар болж өнгөрсөн хоёрдугаар сартай харьцуулахад А80, А92 бензин тонн тутамдаа 58 ам доллараар, дизель түлш 86 ам доллараар тус тус буурсан байна.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Ашигт малтмалын газрын тосны газраас 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн монгол улсын хэмжээнд борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн дундаж үнийн мэдээлэлд А80 бензин 1730 төгрөг, А92 бензин 1835 төгрөг, дизелийн түлш 2460 төгрөгөөр Улаанбаатар хотод борлуулагдаж байна. Дээрх бууралтыг тооцоход А80 авто бензин литр тутамдаа 198 төгрөг, А92 бензин 194 төгрөг, дизель түлш 335 төгрөгөөр буурах боломжтой юм байна. Иймд ШӨХТГ-аас 03дугаар сарын 10-ны өдөр өөрийн харьяа төв болон орон нутгийн салбар нэгжүүдэд борлуулж буй бөөний болон жижиглэн борлуулалтын үнийг гадаад хилийн үнэтэй уялдуулж бууруулж, авсан арга хэмжээний мэдэгдлээ 03 дугаар сарын 22-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгджээ. Иймд шатахуун импортлогчдыг авто машин хэрэглэгдэд хэзээнээс эхлэн, ямар хэмжээгээр бууруулах тухай мэдээллийг ил тод нээлттэй байдлаар мэдээлэх шаардлагыг хүргүүлсэн” гэлээ.
ТӨР.МНТ, АЛТАНЗАГАС