Их аварга Хакүхо М.Даваажаргал 2 унаатай болов

Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Комүсүби Эндог уватенаге мэхээр унагаж 10 даваа, 2 унаатай болов. Хару башёгийн ганц Озэки цолтон Такакейшо, энэ өдөр Рюүдэнг /М-5/ цукиотоши мэхээр унаа, даваа адил 6 болов.
Сэкиваке Асанояма өнөөдөр Таканошог ошитаоши мэхээр давж 2 унаа, 10 даваатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээндээ байгаа бол, Таканошо 3 унаа, 9 даваатай болж ухарлаа. Хару башёгийн 12 дахь өдрийн байдлаар Аойяма /М-13/ Митакэүмиг /М-3/ ошидаши мэхээр давснаар, тэрганцаараа 11 даваа, нэг унаатай Хаврын башёг тэргүүлж эхэллээ.
Монгол сумочдоос энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/, Азүмарюү /М-16/ С.Тодбилэг нар өрсөлдөгчдөө өвдөг шороодлоо. Харин Кирибаяама Б.Лхагвасүрэн, Шиманоүмиг ёрикири мэхээр давж, тэд адилхан 6 даваа, 6 унаатай байна.