О.Бямба-Эрдэнэ, Б.Чинзориг нар Амманд эхний өрсөлдөгчдөө яллаа
Йордан улсын нийслэл Амман хотноо болж буй Ази, номхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээний 3 дахь өдөр Монголын 3 эрэгтэй боксчин эхний тулаанаа хийснээс 2 нь өрсөлдөгчдөө ялжээ.
Тодруулбал, Энэ өдрийн манай багийн эхний тулааныг 75 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ Сири улсын боксчин Ахмад Госунтай хийж, түүнийг 5:0-ээр ялсан бол 63 кг-д Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг Папуа шинэ Гвинейн тамирчин Жон Умег 3 үеийн турш илүүрхэн эхний ялалтуудаа авсан байна.
Харин 81 кг-д ОУХМ Н.Шинэбаяр Вьетнамын тулаанчтай тулалдахаар оноолт таарсан бөгөөд одоогоор ялсан эсэх мэдээлэл байхгүй байна.

Montsame.mn