Их аварга Хакүхо тэргүүтэй 4 сумоч нэг ч унаагүй байна

Японы Осака хотноо ордондоо үзэгчгүй эхэлсэн мэргэжлийн сумогийн 5 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Токушорюүг /Магаэшира-2/ шитатэнаге мэхээр хаяж 5 даваатай болов.
Их аваргатай хамт 4 сумоч 5 даваатай тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Энэ башёд 1 унаатай яваа 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Ютакаяамаг /М-3/ ошидаши мэхээр унагаж 4 даваатай болсон бол Озэки Такакейшо, Митакэүмид ёрикири мэхээр унаж 2 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна. Харин Митакэүми /М-3/ 5 даваатай нэг ч унаагүй тэргүүн эгнээнд явна.
Сэкиваке Асанояматай оноолт таарсан Такаясү гэмтлийн улмаас башёг орхисон тул Асанояма 5 даваатай болов. Харин Сэкиваке Шодай, Комүсүби Эндод ёрикири мэхээр унаж тэд адилхан 3 даваа, 2 унаатай боллоо. Комүсүби Хокүтофүжи энэ өдөр Дайэйшод /М-1/ ошидаши мэхээр ойчиж, тэд адил 2 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/, Оношод // унаснаар 4 унаатай, харин Оношо 4 даваатай болов. Азүмарюү /М-16/ С.Тодбилэг энэ өдөр Котоновакад унаж 2 унаатай болов.
Харин Котоновака 4 даваатай явна. Хоёр унаатай байгаа Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/, өнөөдөр Точиазанг хаяж даваагаа ахиулсан бол Точиазан энэ башёд нэг ч даваа аваагүй байна. Хару башёгийн хоёрдугаар эгнээнд Их аварга Какүрюү М.Ананд тэргүүтэй 6 сумоч 4 даваатай барилдаанаа үргэлжлүүлж байгаа юм.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ