Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргээс урьдчилан сэргийлье
Сэлэнгэ, Төв аймгуудын нутаг дэвсгэрт хууль бус аргаар ашигт малтмал олборлосон 56 иргэн аж ахуй нэгжид холбогдуулан Монгол улсын Эрүүгийн тухай хуулийн 24.2 дугаар зүйлд заасан Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт хэрэг бүртгэлийн 27 хэрэг нээн эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хураан авч харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хууль бус ашигт малтмал хайх, ашиглах,олборлох гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгө, үнэт цаг хугацаагаа алдах эрсдэлтэй тул энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй урьдчилан сэргийлэхийг уриалж байна.