Хог, өвс шатааснаас үүдэн гал гарах тохиолдол ихэсчээ
Хаврын хуурайшилт эхэлсэн энэ өдрүүдэд орчны цэвэрлэгээ хийх, бөөгнүүлсэн хог, өвсөө шатаах тохиолдлууд нэмэгдэж байна. АймгийнОнцгой байдлын газарт ирж байгаа гал түймрийн дуудлагын дийлэнх хувийг иргэдийн болгоомжгүй байдлаас үүдэлтэй хог шатааж гал алдсан дуудлага эзэлжбайна.
Тодруулбал энэсарын 22-ны өдөр нийт 5 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн аж.Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54 дүгээр ангийн алба хаагчид түргэн шуурхай ажилласны үр дүнд хүний амь нас эрсдэлгүй галыг унтраажээ. Гал түймрийн дуудлагын 4 нь иргэдийн буруутай үйлдэл буюу гэр хорооллын иргэд хашааныхаа өнжмөл шар өвсийг цэвэрлэж, хашаандаа шатааж байгаад гал алдсан байна.
Тиймээс хаврын хуурайшилт ихтэй улиралд иргэнбүрболгоомжтой байж үнс,нурмаа таглаатай саванд хийж ачуулах, хашаа, хороо,гудамж талбайгаацэвэрлэхдээ хог, өнжмөл өвс шатаах зэргээр ил задгай гал гаргахгүй байхыгОнцгой байдлын газраас анхааруулж байна.Иргэдийнбуруутай үйлдлийн улмаас гал түймэр гарч олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож,гарсанхохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэдэг аж. Тухайн өдөр гал түймэр гаргасан бүх иргэнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж торгуулийн арга хэмжээ авчээ.