Тавантолгой түлш ХХК-ийн Сервис төв гэр хорооллын айл өрхүүдийн зуух, пийшинд үзлэг хийж, шаардлагатай засвар үйлчилгээг хийх үйлчилж байна.
Тавантолгой түлш ХХК-ийн Сервис төв гэр хорооллын айл өрхүүдийн зуух, пийшинд үзлэг хийж, шаардлагатай засвар үйлчилгээг хийх үйлчилж байна. Сервис төвийн хамт олон өнөөдрийн байдлаар 50000 гаруй айл өрхүүдэд дуудлагаар очиж яндан хөөлөх, ханан пийшин хөөлөх, зуух засварлах, нам даралтын зуух засварлах зэрэг үйлчилгээг үзүүлсэн байна.
Хэрэв танай гэрийн зуух пийшин ямар нэгэн доголдолтой бол Сервис төвийн 7011-9400 (6) дугаарын утсанд холбогдож дуудлага өгөх боломжтой.
уудлага өгсөн ихэнх айлын зуух ямар нэгэн байдлаар доголдолтой байгааг Сервис төвийн залуус хэлж байна. Тухайлбал, зуух, пийшин нь хөөгөөр дүүрсэн, Яндан нь байшингийнхаа шувуу нуруунаас намхан, ханан пийшинд залгагдаж байгаа зуухны хүхээ орчим битүүмжлэл алдагдсан, ханан пийшин нь хагарч цуурсан, тэргүүгээрээ агаар сордог, утаа гардаг гэх мэт маш олон төрлийн эвдрэл гэмтэл байна.
Тиймээс иргэн та гэр, байшингийнхаа зуухны битүүмжлэлийг сайтар хангаж, яндан, пийшингээ хөөлж, Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.