''Эрдэнэт''-ээс оффшор руу шилжсэн гүйлгээнүүдийг АТГ шалгаж эхэллээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан асуудал, тус үйлдвэрийг ӨАБНУ дахь “Стандарт” банкинд барьцаалсан хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэж амжаагүй байгаа билээ. Гэтэл тус үйлдвэртэй холбоотой дахин нэг хэрэг босч ирлээ.


“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэдэн жилийн өмнөх гүйлгээнүүд оффшор компаниудтай холбоотой байж болзошгүй гэх хэргийг АТГ шалгаж эхэлсэн байна. Уг баримтыг Засгийн газраас АТГ-т шилжүүлсэн бололтой.

Эдгээр нь 2009-2017 оны хооронд оффшор бүс дэх компаниуд руу хийгдсэн онц их хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээнүүд гэдгийг эх сурвалж мэдээллээ. Энэ хэрэгт тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага, гадаад улс дахь худалдан авалт хариуцсан ажилтнууд холбогдсон байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Дамдин-Очирскачать dle 12.0

Холбоотой мэдээ