П.Очирбатын зээ хүү хар тамхины хэргээр шийтгүүлжээ
Сүүлийн жилүүдэд манай улсын нэр бүхий албан тушаалтан, төрийн хариуцлагатай албан хаагчдын хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдох нь нэмэгдсээр байна.
Ерөнхийдөө бол хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийг Монгол Улс хяналтаасаа алдчихлаа. Үүнийг хууль хяналтынхан ч ил, далдаар хүлээн зөвшөөрсөөр байна. Хоногт л гэхэд Улаанбаатарт хэдэн зуун сая төгрөгийн хар тамхи, тэр дундаа ice буюу мөс гээчийн хэрэглээ, наймаа баячуудын хүүхдүүдийн дунд ид буцалж байна.
Тиймээс хууль тогтоох эрх мэдэл бүхий шатанд ажиллаж буй нэр нөлөө бүхий эрхмүүд энэ хэрэгт анхаарлаа хандуулчихвал энэ хэрэг нийгэм даяар тархахаас сэргийлэх боломжтой. Үгүй бол баячуудын хүүхдүүдийн хэрээс хэтэрсэн давилуун үйлдэл хожмын нэг өдөр Монголыг тэр чигт нь намаг, балчигт хутгах аюул ойрхон байна.
Хар тамхины хэрэгт улстөрчид, бизнесийнхний хүүхдүүд холбогдож байсан дуулиант хэргүүдийг хүргэе.
АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИБАТЫН ЗЭЭ ХҮҮ Б.ЧИНГАРАЛЕрөнхийлөгч асан П.Очибатын зээ хүү Б.Чингарал хар тамхины төрлийн бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, өнгөрсөн хоёрдугаар сард БЗД-ийн шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгэгдсэн байна.ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТ2017 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших "Рояал Кэстл” хотхоны 103 дугаар байрны 13 давхраас 21 настай Х гэх хөгжимчин залуу унаж амиа алдсан дуулиан дэгдсэн. Хэрэг болсон хотхоны байр нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн эзэмшлийнх бөгөөд тэнд байсан 12 залууг мансууруулах бодис хэрэглэсэн гэх асуудлаар цагдаагаас шалгаж эхэлсэн юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 188-ийн 1, 192-ын 1,2,3,4-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш тун удалгүй тэдгээр залуусын хэргийг хэрэгсэхгүй болгох замаар нам жим болсон тухай хэвлэлүүд нэг хэсэгтээ онцлон мэдээлж байсан юм.
ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН Г.БАЯСГАЛАНГИЙН ХҮҮ ХЯТАДАД ХОРИГДОЖ БАЙВЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Баясгаланг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үед нь хүүг нь Хятадад хар тамхи хэрэглэсэн хэрэгт баривчилсан дуулиан 2011 онд дэгдэж байв. "Ачаа хүнд дамжуулж өгөөч” гэсэн хүний гуйлтаар авч явсан бараанаас нь хар тамхи илэрсэн уг асуудал хэрхэн шийдэгдсэн нь мөн л тодорхойгүй өнгөрсөн билээ.Түүнийг Хулан, Халиунаа гэх эгч дүү хоёрын золионд явсан олон монгол хүний нэг болсон тухай тэр үед хэвлэлүүдээр шуугьж байлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ХУВЬТӨГӨЛДӨРИЙН ХҮҮ, ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТЫН ПРОКУРОР Х.ТАМИРУИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Тамир 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдаж байсан билээ. Шүүхээс 2017 оны нэгдүгээр сард Х.Тамирт 5.1 жил, Б.Амарбаясгаланд 5.2 жилийн хорих ял оноосон байдаг. Гэвч тэд давж заалдсанаар холбогдох хэрэг нь прокурорын байгууллага руу буцаагдаж, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар батлан даалтад, гадуур шалгагдаж байх хугацаандаа дахин мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан, таван жилийн хорих ялыг нээлттэй эдлүүлэх шийдвэрийг шүүх өнгөрсөн оны есдүгээр сард гаргасан юм.
Тэд нэр, нөлөө бүхий эцэг, эхийнхээ албан тушаалд эрдэж, хуулиас дээгүүр авирлаж байгааг хэн таслан, зогсоох үүрэгтэй вэ. Хар тамхины хэргийг "хүрээлэлд” нь дарж авахгүй бол хожмын хор хөнөөл нь хэний ч санаанд оромгүй байдлаар илэрнэ. Тиймээс харанга дэлдэж байгаа хар тамхины хор хөнөөлийн асуудалд холбогдох албаныхан анхаарлаа хандуулах цаг нь болжээ.
Т.ГЭРЭЛЭх сурвалж:zaluu.com