100 өрхөд хүнсний бүтээгдэхүүн хандивлалаа
Дархан-Уул аймагт 2019 оноос эхлэн Дэлхийн Зөн олон улсын байгууллага “Хүүхдийн төлөөх орон нутаг” төслийг аймгийн ЗДТГ-тай хамтран захын гэр хорооллын эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн хөгжил хамгааллыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж эхэлсэн. Цаг үеийн байдалтай холбогдуулан төслийн багийнхан эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 100 өрхийн 340 гаруй хүүхдүүдэд хүнсний бүтээгдэхүүнийг хүргэж өгчээ.
Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоосон энэ үед гэртээ байгаа хүүхэд багачуудад ийнхүү тэжээллэг хүнсний бүтээгдэхүүнийг тарааж байгаад иргэд баяртай байлаа.