Дөргөн суманд зөвшөөрөлгүй газарт буусан 72 айл өрх байна
Ховд аймгийн Дөргөн сумын төвд зөвшөөрөлгүй газарт хашаа барьсан айл өрхийн судалгаа гаргажээ.
Одоогийн байдлаар орон сууцны зориулалт бүхий,албан ёснызөвшөөрөл олгоогүй байгаа газарт 72 айлөрх, 44 хашаа байна.
Дөргөн сумын газрын даамал Б.Ганцэцэг тэдгээр айл өрхөөр орж, иргэдийн санал бодлыг сонссон аж. Иргэдийн 70 хувь нь газраа чөлөөлж, 12 айлын орон сууц барихыг дэмжсэн санал хэлжээ.
Иргэдийн саналыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.