Тэмдэгтийн хураамжаа Ebarimt -аараа төлөөрэй
Еbarimt аплейкшнд "Төрийн үйлчилгээ" цэстэй боллоо. Уг цэсээр дамжуулан улсын бүртгэлийн 38 үйлчилгээний хураамжийг интернэт банк ашиглан төлөх боломжтой юм. Бид улсын бүртгэлийн үйлчилгээ авахад заавал банк орж хураамжаа төлөөд төлсөн баримтаа бүртгэлийн хэлтэст авчирдаг байсан бол та банкаар орж цаг заваа алдаж, үйлчилгээний хөлсөнд нэмэлтээр мөнгө төлөх шаардлагагүй болжээ.
Мөн та аавынхаа, ээжийнхээ өмнөөс ч төлбөр хураамжийг нь регистрийн дугаараар нь төлөх боломжтой. Төрийн үйчилгээ цэсээр дамжсан гүйлгээ төрийн санд тухайн үйлчилгээг авч буй хүний регистрийн дугаараар шууд шилжин орох аж.
Цаашдаа 25 төрийн байгууллагын 186 үйлчилгээний төлбөр хураамжийг энэхүү цэсээр дамжуулан хийх боломжтой болно.
Хэрхэн "Төрийн үйлчилгээ" цэсээр дамжуулан төлбөр төлөх вэ?
1.#Ebarimt -ийн хэрэглэгч та гар утасны аплейкшнаа шинэчлээрэй.
2. Төрийн үйчилгээ цэс рүү орж авах үйлчилгээгээ сонгон төлбөр төлөх товчийг дарахад таны ашигладаг интернэт банкны аплейкшн рүү шилжин төлбөр хийгднэ.
3. Та хэрвээ хэн нэгний өмнөөс хураамж төлөх гэж байгаа бол төлбөр төлөх товчийг дарахаасаа өмнө регистрийн дугаарыг оруулах ёстойг анхаарай.
Төрийн үйлчилгээ улам танд ойртсоор л.