Хаврын улирал эхэлсэнтэй холбогдуулан харшил гарах эрсдэл нэмэгддэг

Дэлхий нийтээрээ дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийг "Харшлын өдөр" болгон тэмдэглэдэг. Хаврын улирал эхэлсэнтэй холбогдуулан харшил гарах эрсдэл өндөр болдог. Тиймдээ ч дэлхийн эмгэг судлалын эмч нар XXI зууныг харшлын эрин үе хэмээн тодорхойлсон байна.
Дэлхий дахинд тархалт нь жилээс жилд өсөн нэмэгдсээр, долоон тэрбум хүний 40 хувь нь харшлаар өвчлөөд буй талаар судлаачид хэдийнээ олон нийтэд мэдэгдсэн. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 20-30 хувь нь харшлын ринит, 8-10 хувь нь гуурсан хоолойн багтраа, 10-20 хувь нь харшлын гаралтай арьсны төрөл бүрийн өвчтэй болж байна. Харшлын гаралтай өвчнөөр шаналж буй хүмүүсийн 24-өөс 30 хувь нь ургамлын тоосноос харшилсан байна.
Судлаачид 2020 он гэхэд нийт хүн амын 50 хувь нь харшлын гаралтай өвчнөөр өвчлөх магадлалтай гэж үзжээ. Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай болох нь тогтоогдсон байна. Энэ бол анзаарахгүй өнгөрч болохгүй асуудал юм. Тиймээс хаврын улирал эхлэсэнтэй холбогдуулан харшлаас сэргийлэх арга хэмжээг тогтмол авахыг зөвлөж байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ